

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан 10:00 цагт эхлэх товтой байсан ч одоог хүртэл ирц бүрдээгүй байна. МАН-ын бүлэг 14:00 цагт хуралдаанаа зарласан. Яг одоо МАН-ын бүлэг хуралдаж байна. Уг асуудлаар Шадар сайд Х.Ганхуягаас тодрууллаа.
Тэрээр "УИХ-ын дарга Н.Учрал дөрвөн сарын өмнө томилогдсон. Хуулиараа хориглосон зүйл байхгүй.
Н.Учрал УИХ-ын дарга байснаараа дарангуйлал бий болоогүй, намын асуудлыг УИХ дээр яриагүй, ажлаа хийгээд л явж байна. Яг ямар асуудал байгаагаа тодорхой ярих хэрэгтэй байтал зүгээр л УИХ-ын дарга намын дарга байж болохгүй гээд л байх юм. Бидэнд тулгамдсан, шийдэх ёстой олон асуудал байна. Гэтэл ингээд бүх юмыг царцаагаад байж болохгүй" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх:
