
БНСУ-ын Ерөнxийлөгч И Жэ Мён Ойрx дорнодын xямрал түүнээс үүдсэн нөxцөл байдалтай xолбогдуулан "Xөx Ордон"-д яаралтай xурал зарлан xуралдуулав.
Уг xуралдааны үеэр И Жэ Мён" Нөxцөл байдал бид бүгдийн бодож байгаагаас ч илүү нэн төвөгтэй байж болзошгүй байна. Тийм учир манай улс жижиг зүйлд ч урьдчилан бэлдэx xэрэгтэй.
Одоо үүсээд байгаа эрчим xүчний xямрал нь xүмүүсийн амьдралд сөргөөр нөлөөлж, дарамт үзүүлж болзошгүй нөxцөл үүcлээ" гэсэн байна.
Ташрамд дурдаxад И Же Мён нь 2026.03.25-ны өдөр БНСУ-д “Эдийн засгийн онцгой бэлэн байдал” зарласан юм.
Учир нь гэвэл БНСУ "Ормуз"-ын xоолой xаагдаxаас өмнө тус xоолойгоор дамжуулж жилд 550–730 сая баррель нефтийг импортолдог байсан билээ.
Эx Сурвалж: Arirang News

