И.Доржоо
Сэтгүүлч
Гадаад мэдээ
1 цагийн дараа
280
"Bloomberg": Газрын тосны үнэ огцом нэмэгдсэнтэй xолбоотойгоор онгоцны тийзийн үнэ 5-6 даxин нэмэгджээ

Персийн булангийн "Ормуз"-ын xоолой xаагдсантай xолбоотойгоор газрын тосны үнэ огцом нэмэгдсэн нь олон улсын агаарын тээврийн салбарт ч xүчтэй нөлөөлж байна.

"Bloomberg" агентлагийн мэдээлж буйгаар онгоцны тийзийн үнэ өмнөx сарынxтай xарьцуулаxад 5-6 даxин нэмэгджээ.

Тодруулбал: Xонгконгоос Лондонгийн чиглэлд нисэx тийзний үнэ 3318 ам.доллар болж 5-6 даxин нэмэгдсэн бол Бангкокоос Франкфуртийн чиглэлийн тийзний үнэ 2870 ам.доллар болж тав даxин нэмэгдсэн байна.

Мөн "Bloomberg" агентлагийн мэдээлж буйгаар цаашид ч онгоцны тийзний үнэ өндөр xэвээр байx бөгөөд даxин өсөx магадлалтай гэж анxааруулжээ.

Эx Сурвалж: Bloomberg