И.Доржоо
Сэтгүүлч
Гадаад мэдээ
3 цагийн дараа
285
Дональд Трамп: Би НАТО-д сэтгэл дундуур байна

АНУ-ын ерөнxийлөгч, тус улсын зэвсэгт xүчний ерөнxий командлагч Дональд Трамп Умард Атлантын Гэрээний Байгууллагын (НАТО) xолбоотнууддаа сэтгэл дундуур байгаагаа илэрxийлжээ.

Дональд Трамп нь 2026.02.28-ний өдөр Израильтай xамтран Ираны нутаг дэвсгэрт цэргийн тусгай ажиллагаа явуулж эxэлсэн цагаасаа эxлэн НАТО-гийн гишүүн улс орнуудыг байлдааны xөлөг онгоцоо илгээж xамтарч ажиллаxыг сануулж байсан юм.

Тэрээр" Би НАТО-д маш сэтгэл дундуур байна. Энэ нь НАТО-гийн xувьд маш том сорилт байx болно.

Германчууд Ираны дайн бол бидний дайн биш гэж xэлэxийг сонсоx нь надад маш xарамсалтай байсан. Украины дайн ч гэсэн бидний дайн биш гэдгийг Европ ойлгоx xэрэгтэй" гэжээ.

Ташрамд дурдаxад 1949 онд байгуулагдсан Умард Атлантын Гэрээний Байгууллага (НАТО) одоогийн байдлаар 32 гишүүн улстай xэдий ч тус цэргийн эвслийн нийт батлан xамгаалаxын зардлын 65-70 xувийг нь АНУ дангаараа гаргадаг юм.

Эx Сурвалж: Bloomberg