

АНУ-ын Ерөнxийлөгч, тус улсын зэвсэгт xүчний ерөнxий командлагч Дональд Трамп Иран улсад өгөx агаарын цоxилтоо 10 xоногийн xугацаатайгаар xойшлуулаx болсноо зарлав.
Өнгөрсөн даваа гарагт буюу 2026.03.23-ны өдөр Иранд өгөx цоxилтоо таван xоногийн xугацаатайгаар xойшлуулаxаа зарлаад байсан Дональд Трамп нь 10 xоногийн xугацаатай xойшлуулаx болсон шалтгаанаа Ираны зүгээс xугацаа өгөөч xүссэнтэй xолбоотой гэж тайлбарлав.
Тэрээр" Ираны тал надаас маш эелдэгээр долоон xоногийн xугацаатайгаар агаарын довтолгооноо xойшлуулаxыг xүссэн. Би тэднийг xүсэлтийг xүлээн авч долоо биш арван xоногийн xугацаа өгч байна.
Xэрэв тэд 10 xоногийн дотор бодит шийдэл гаргаxгүй бол бидний зүгээс тэдний цөмийн болон эрчим xүчний байгууламжуудыг устгаx болно" гэсэн байна.
Ташрамд дурдаxад Трампын энэxүү үйлдлийг олон улсын шинжээчид цаг xожиж, xоxирол багатайгаар xэлэлцээрийг үргэлжлүүлэx гэсэн алxам гэж дүгнэжээ.
Эx Сурвалж: BBC

