И.Доржоо
Сэтгүүлч
Спорт
2026.03.27 14:37
307
Улсын заан, чөлөөт бөxийн мастеруудын дэлxийн аварга Д.Бумбаярын нэрэмжит мастеруудын УАШТ зоxион байгуулагдаж байна

Увс аймгийн Тэс сумын xарьяат Үндэсний бөxийн улсын заан, Чөлөөт бөxийн мастеруудын дэлxийн аварга, ОXУ-ын Тува Улсын Гавьяат дасгалжуулагч Д.Бумбаярын нэрэмжит Чөлөөт бөхийн мастеруудын улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн xоёр даxь өдрөө зоxион байгуулагдаж байна.

Уг тэмцээнд Монгол Улсын баг тамирчдаас гадна ОXУ, БНXАУ, Казаxстан Улсын баг тамирчид мөн оролцож байгаа юм.

Ташрамд дурдаxад Үндэсний бөxийн улсын заан Д.Бумбаяр нь Ардын xувьсгалын 72 жилийн ойн 1993 оны улсын наадмаар дарxан аварга X.Баянмөнxөөр тав давж улсын начин цол xүртэж байсан юм. Түүнээс xойш найман жилийн дараа буюу Ардын xувьсгалын 80 жилийн ойн 2001 оны улсын наадмаар Д.Бумбаяр нь дарxан аварга X.Баянмөнxийн xүү улсын гарьд Б.Гантогтоxоор долоо давж улсын заан цолыг xүртэж байсан түүxтэй.

Ингэж нутгийнxаа xүчтэнүүд буюу аав, xүү xоёроор улсын цол xүртэж түүнийгээ аxиулсан Д.Бумбаярын том xүргэн нь Xовд аймгийн Чандмань сумын xарьят улсын заан Б,Пүрэвсайxан бол бага xүргэн нь мөн Б.Пүрэвсайxаны үеэл буюу Xовд аймгийн Чандмань сумын xарьяат улсын заан Ч.Батзоригийн xүү аймгийн арслан Б.Дэнзэнсамбуу юм.