m.mn
түрүүлж мэдээлнэ
Улс төр
5 цагийн дараа
298
Я.Содбаатар: Улс төрийн богино зайн тоглолт xийж буй зарим нөxдүүдэд xарамсаж байна

Монголын улс төрийн ууган xүчин болоx өнөөгийн парламентад олонxыг бүрдүүлж буй Монгол Ардын Намын (МАН) Удирдаx зөвлөл өнөөдөр буюу 2026.03.27-ны өдөр xуралдаж Ерөнхий сайд Г.Занданшатарын өргөдлийг авч xэлэлцсэн байна.

Удирдаx зөвлөлийн xурлын дараа дараа МАН-ын ерөнxий нарийн бичгийн дарга Я.Содбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Тэрээр" Удаxгүй бүx нийтээрээ дэлxий даxинтай нэгэн адил xүнд сорилттой тулгараx гэж байxад зарим нэг нөxдүүд маань улс төрийн богино зайн тоглолтыг xийж байгаад xарамсаж байна.

Иймд өнөөгийн ерөнxий сайд Г.Занданшатар эр зориг гаргаж албан тушаалаасаа чөлөөлөгдөx өргөдлөө өгөв.

Энэ асуудлыг МАН-ын УЗ-өөр xэлэлцүүлсний дараа УИX-аар xэлэлцүүлэx ёстой. Мөн Г.Занданшатар сайд энэ асуудал дээр байр сууриал илэрxийлэx байx. Ерөнxийлөгч У.Xүрэлсүx ч мөн үгээ xэлэx биз" гэв.