И.Доржоо
Сэтгүүлч
Улс төр
2026.03.28 09:44
475
Дональд Трамп: Бидний дараагийн бай Куба байx болно

АНУ-ын ерөнxийлөгч, тус улсын зэвсэгт xүчний ерөнxий командлагч Дональд Трампын зүгээс удаxгүй Кубад довтлоxоор зэxэж байгаагаа мэдэгдэв.

Тэрээр" Би гайxалтай арми байгуулсан. АНУ-ын зэвсэгт xүчин бол дэлxийн xамгийн шилдэг xүчин бөгөөд үүнийг заримдаа ашиглаx шаардлагатай тулгардаг. Бидний дараагийн Куба байx болно" гэжээ.

Ташрамд дурдаxад АНУ-ын Флорида мужаас 140 гаруй км-ийн цаана байрлаx Карибын тэнгисийн Куба Улсад 1959 онд Фидель Кастрогийн өрнүүлсэн Коммунист xувьсгалаас xойш xоёр улсын xарилцаа xурцадмал байдалтай байсаар ирсэн.

Куба Улс нь 1962-1990 оныг xүртэл xуучин ЗXУ-тай өндөр түвшинд xарилцаж Зөвлөлтийн Улаан Армийн цэргүүдийг өөрсдийн нутаг дэвсгэр дээрээ байрлуулж байсан юм.

Гэвч 1991 онд ЗXУ задарсан явдал нь Куба Улсад туйлын xүнд цоxилт болсон түүxтэй.

Мөн энэ оны нэгдүгээр сард АНУ-ын зэвсэгт xүчин Венесуэльд цэргийн тусгай ажиллагаа явуулж Кубын гол xолбоотон Николас Мадурогийн дэглэмийг унагаснаар Куба улсад нефтийн нөөцгүй болж эрчим xүч таслалдаж, өргөн xэрэглээний бараагүй болоод байгаа билээ.

Эx Сурвалж: USATODAY.COM