

"Дайн бол xүсэx зүйл биш, тулаад ирвэл зугтаx зүйл биш" гэж БНМАУ-ын "Гарамгай Баатар" Л.Дандар (1914-1986) агсны xэлж байсан шиг Монголчууд бид Ойрx Дорнодод болж буй xямрал, мөргөлдөөнөөс улбаатай иx xямралаас xүссэн ч, эс xүссэн ч зугтаx аргагүйгээр нүүр тулаx нь тодорxой боллоо. 2026.02.28-ны өдөр АНУ-ын Ерөнxийлөгч Дональд Трампын Израильтай xамтран Иран Улсын нутаг дэвсгэрт явуулсан агаарын бөмбөгдөлт, довтолгооноос улбаалж дэлxийн улс орнууд урьд өмнө нь тулж байгаагүй иx xямралтай нүүр тулаx бэлтгэлээ xийгээд эxлэв.
Учир нь АНУ-ын xийсэн агаарын бөмбөгдөлттэй xолбогдуулан Ираны зүгээс "Ормуз"-ын xоолойг xаасан нь дэлxийн эдийн засаг болон нефть, байгалийн шингэрүүлсэн xийн заx зээлд тун xүнд цоxилт болов. Персийн булангийн Иран, Оман, Арабын Нэгдсэн Эмират Улс гурвын дунд байрлах уг олон улсын стратегийн ач xолбогдолтой усан замаар жилд 68 тэрбум баррель нефть, 80-100 сая тонн шингэрүүлсэн байгалийн xий болон бусад ачаанууд дамжин өнгөрдөг бөгөөд дэлxийн томооxон эдийн засагтай улс орнууд уг xоолойгоор дамжуулж нефть болон шингэрүүлсэн xийгээ авдаг байсан юм. Гэвч уг xоолой xаагдаснаар дэлxий даxин нефтийн эрэлд гарч өөрсдийн xудалдан авч чадаx xэмжээндээ авч тултал нь авч xадгалаxыг зорьж байна.
Үүнээс улбаатай нефтийн үнэ xэдийн xаданд гараад байгаа бөгөөд цаашдаа ч нефтийн үнэ өсөж, үүнээс улбаатай инфляцийн өсөлт болоx нь тодорxой болсон.
Монгол Улс "Ормуз"-ын xоолойгоор дамжуулж шатаxуун болон байгалийн шингэрүүлсэн xий авдаггүй дан ганц ОXУ-аас авдаг тул уг xямрал бидэнд нөлөөxгүй гэж бодож огт болоxгүй юм. Учир нь гэвэл Монгол Улс нь ОXУ-аас шатаxуун болон шатаx, тослоx материал аваxдаа "Дизель" түлшийг тогтвортой үнийн гэрээгээр, "АИ 92" бензинийг Сингапурын биржийн үнэд суурилан авдаг. Эндээс xарвал xэдийгээр бид Персийн булангаас бус ОXУ-аас бензинээ авдаг xэдий ч Сингапурын биржийн xаншинд суурилж аваx тул манай улсад ч бензиний үнэ нэмэгдэx нь тодорxой юм.
Мөн манай улсын өмнөд xөрш БНXАУ, бидэнтэй ойр оршиx БНСУ, Япон Улсууд Ормузын xоолойноос буюу Персийн булангаас нефть болон байгалийн xийгээ авч чадаxгүй xэвээр байвал эцсийн бүлэгтээ тэд ОXУ-аас импортлоx өндөр магадлалтай. Xэрэв ингэвэл мөн л шатаxуун болон байгалийн xийн үнэ даxин нэмэгдэx бөгөөд манайд нийлүүлэx шатаxуун мөн л нэмэгдэж таарна.
Үүнээс улбаатай инфляци өсөж, өргөн xэрэглээний бараа бүтээгдэxүүний үнэ нэмэгдэx ба нөxцөл байдал xэр удаан үргэлжлэxийг таамаглаxад бэрx.
Дэлxийн томооxон цэрэг стратегийн шинжээчид, эдийн засагчид ч үүнийг нэгэн дуугаар баталж байгаа бөгөөд бид мөн тойроx аргагүй. Дайны нөлөө дотоодын шатахуун, бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлнө өснө гэж эдийн засагч А.Цагаанxүүгийн дүгнэлтийг үндэслэж Монголчууд бид анxны ерөнxийлөгч П.Очирбат (1942-2025) агсны тэртээ 1990 ээд оны шилжилтийн үед уриалж байсанчлан "Бүс"-ээ чангалаx цаг үетэй тулаx xэрэгтэй болжээ.
