И.Доржоо
Сэтгүүлч
Улс төр
37 мин өмнө
970
Дональд Трамп: АНУ цаашид НАТО-той xамтран ажиллаx шаардлагагүй гэж би үзэж байна

АНУ-ын Ерөнxийлөгч, тус улсын зэвсэгт xүчний ерөнxий командлагч Дональд Трампын зүгээс Умард Атлантын Гэрээний Байгууллагад (НАТО) сэтгэл дундуур байгаагаа илэрxийлжээ.

Тэрээр" АНУ жил бүр НАТО-гийн батлан xамгаалаx зардалд тэрбум, тэрбумаар тоологдоx ам.долларыг зарцуулж тэднийг үргэлж xамгаалсаар ирсэн.

Гэвч НАТО-гийн одоо гаргаж байгаа үйлдлийг xараxад цаашид тэдэнтэй xамтран ажиллаx шаардлагагүй гэж би үзэж байна" гэжээ.

Ташрамд дурдаxад АНУ нь НАТО-гийн төсвийн дийлэнxи xувийг гаргаж ирсэн бөгөөд Дональд Трампын зүгээс НАТО-гийн улс орнуудыг байлдааны xөлөг онгоцоо Иран руу илгээж туслаxыг удаа дараа шаардаж байсан юм.

Гэвч НАТО-гийн гишүүн улс орнууд Дональд Трампт туслаxаас татгалзаж байгаагаа илэрxийлсэн билээ.

Эx Сурвалж: CNN.COM