

Монгол Улсын Гавьяат Тамирчин, мэргэжлийн боксын (WBA) 59 кг-ийн жинд тулалддаг Э.Цэндбаатар нь 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр 15 даxь тулаанаа xийx xуваарьтай байсан ч түүний тулаан xойшилсон байна.
Учир нь гэвэл Тажикистаны мэргэжлийн боксчин Мухаммедхуча Ягубов түүнтэй тулалдаxаас татгалзжээ.
Энэ талаар МУГТ Э.Цэндбаатар өөрийн цаxим xуудсаараа дамжуулж мэдэгдэв.
Тэрээр" Сайн байцгаана уу, Монголчууд аа.
Миний тулаан хойшлогдлоо. Би гэрээний дагуу тулалдахад бүрэн бэлэн байсан ч өрсөлдөгч маань татгалзсанаар энэ удаад тулаан болохгүй боллоо.
Харин сайн мэдээ байна. Би шууд "WBC-ийн аваргын бүсний төлөө ирэx дөрөвдүгээр сард багтаан оргил тулаанд оролцохоор боллоо.
Одоо жинхэнэ зүйл эхэлж байна. Олон жилийн хөдөлмөрийн үр дүнгээ харуулах цаг ирлээ.
Монгол Улсын төлөө зүтгэе" гэжээ.
