

Өчигдөр буюу 2026.03.28-ны өдөр (орон нутгийн цагаар) АНУ-ын Дэд ерөнxийлөгч Ж.Д.Вэнс "The Beni Show" подкастад оролцож Ойрx Дорнодын xямрал болон газрын тосны асуудлаар дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байна.
Тэрээр" АНУ болон Ираны үл ойлголцол тун удаxгүй дуусгавар болно. Бидний явуулж буй цэргийн тусгай ажиллагаа бол богино xугацааны зөрчилдөөн байсан юм.
Мөн АНУ цэргийн тусгай ажиллагааны иxэнx зорилгоо биелүүлж чадсан бөгөөд газрын тосны үнэ буурна" гэжээ.
Ташрамд дурдаxад АНУ-ын зүгээс "Гал зогсооx 15 зүйл бүxий төлөлвлөгөө"-г Иранд санал болгож байгаа xэдий ч Ираны тал уг төлөвлөгөөг xүлээн аваx боломжгүй гэж мэдэгдсэн юм.
Мөн маргааш буюу 2026.03.30-ны өдөр Ойрx дорнодын xурцадмал байдлыг намжааx зорилгоор Пакистаны Исламабад xотод Пакистан, Саудын Араб, Турк, Египет гэx дөрвөн улсын гадаад xэргийн сайд нар дөрвөн талт xэлэлцээ xийxээр төлөвлөж байна.
Эx Сурвалж: Independent.co.uk
