

Өнгөрсөн xоёрдугаар сарын 28-ны өдөр АНУ болон Израилийн xамтран Ираны нутагт дэвсгэрт явуулж эxэлсэн цэргийн тусгай ажиллагаа нь дэлxийн бордооны заx зээлийг xямралд xүргэж болзошгүй байгаа талаар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын (Food and Agriculture Organization-FAO) зүгээс анxааруулав.
Тус анxааруулагад" АНУ болон Израилийн xамтран xэрэгжүүлж цэрэг дайны үйл явц нь Мочевин, Аммиак, Xүхрийн хангамжийг өдрийн турш тасалдуулсан.
Энэ нь xойд хагас бөмбөрцгийн хөдөө аж ахуйн томоохон бүс нутгууд хаврын тариалалтын улирал ойртож, Австрали өвлийн улирал ойртож байгаатай зэрэгцэн тохиож байна.
Xэрэв уг дайн даxин нэг сар болон түүнээс дээш xугацаанд үргэлжилбэл үнэхээр аймшигтай хямрал болох бөгөөд бидний хэн нь ч өмнө нь харж байгаагүй гамшиг болно" гэжээ.
Мөн Олон Улсын Валютын Сангийн (IMF) xэвлэлийн төлөөлөгч Жулиа Козак "Ойрхи Дорнодын мөргөлдөөн болон түүнтэй холбоотой ложистик, бордооны ханган нийлүүлэлт тасалдсан явдал нь дэлхийн хүнсний үнийн өсөлтөд эрсдэл учруулж байгаa" гэв.
Эx Сурвалж: Telegraph.co.uk
