m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
3 цагийн дараа
3500
ТББХ-ны гишүүдийн 85 хувийн саналаар Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөллөө

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр 09 цагт хуралдаж,  УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, санал хураалт явууллаа. Улмаар Төрийн байгуулалтын байнгын хороо 32 гишүүнтэйгээс  20 гишүүн оролцож 85 хувийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөллөө. УИХ-ын шинэ дарга томилогдтол УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын үйл ажиллагааг хариуцахаар боллоо. 

10 цагаас УИХ-ын чуулганы хуралдаан зарласан. Чуулганы хуралдаанаар УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэнэ.