m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ
3 цагийн дараа
2865
Ч.Лодойсамбуу: Дараагийн их хурлын дарга битгий улс төржөөсэй

УИХ-ын чуулганаар УИХ-ын даргыг чөлөөлж, дараагийн ерөнхий сайдыг томилно. Үүнтэй холбоотой УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас тодрууллаа. Тэрбээр "Дараагийн их хурлын дарга битгий улс төржөөсэй. Их хурал долоо хоног хойшилсон нь үнэн. Гэхдээ энэ нь ард иргэдэд үнэхээр бүтэхгүй парламент юм шиг, 126 гишүүнтэй парламент чадамжгүй юм шиг харагдуулж, ярьж зорьж байгаа хүмүүст  үгүй шүү гэж хэлье. Бид ажил дээрээ ажиллаж байгаа. Хуучин бүх зүйл хөшигний ард явдаг байсан бол одоо олон намын тогтолцоотой болж, таван намаас бүрдсэнээр сөрөг хүчин хүчтэй байснаар бүгдийг ил болгож, илүү сайн чанадаг, хэлэлцдэг болж байна. Хэлэлцэж байхдаа бид ядарч болохгүй. Хэлэлцэж байгаа нь сайн зүйл, ардчиллын давуу тал. Үр дүнд ЗГ, УИХ-ын дарга нь хүртэл өөрчлөгдөж байна. Энэ бол сайн зүйл. Өмнө нь ингэж хэлэлцэхгүйгээр шууд явчихдаг байлаа. 

Ерөнхий сайд ажлаа хийгээгүй. Өөртэй нь мэтгэлцээн хийж байхдаа хэлж байсан. Эдийн засгийн өсөлт ард түмний хаалгаар орохдоо яагаад үнийн өсөлт болж орж ирээд байгаа юм бэ гэж хэлж байсан. Бид нүүрс, зэсээ л зардаг ард түмэн. Гол нь тэр орж ирж байгаа мөнгөөрөө үнийн өсөлт үйлдвэрлээд байна уу нэмүү өртөг бий болгож байна уу гэдэг нь ерөниий сайдын хийх гол ажил. Манайх бол олсон мөнгөө тараагаад тавьчихдаг. Тэгэхээр яаж сайн ажилласан гэх вэ дээ. 

Дараагийн ерөнхий сайд Н.Учрал дэвшилтэт үзэл санаатай байх болов уу гэж бодож байна. ЗГ-ын бүтцийг цомхон болгох хэрэгтэй" гэлээ.