

УИХ-ын гишүүн П.Наранбаяраас тодрууллаа. Тэрээр "Ерөнхий сайд огцорно гэдэг танхим тэр чигтээ огцорч байна гэсэн үг. Засагт дахин орох хамтрах эсэхийг манай намын дарга, намын зөвлөлөөс асуусан нь дээр. Миний хувьд хоёр жил шахуу сайдын ажил хийж, шийдэх ёстой ажлаа хийлээ. Багш нарын үндсэн цалинг 50 хувь нэмж, хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдүүлж, боловсролыг дэмжих жил болгон батлуулж, СӨБ болон бага дунд боловсролын хөтөлбөрүүдийг шинэчиллээ. Дараагийн сайд эдгээр эхлүүлсэн ажлыг эрчимжүүлээсэй. Миний зүгээс дэмжиж ажилна. Төрийн ажил гэдэг өөрөө байнгын шүүмжлэл дунд байдаг. Байнга хүмүүсийн харааны төвд байдаг.
Монгол төр тогтвортой ажиллах нь дэлхий ертөнц хэцүү цагт хамгийн чухал. Ормузын хоолой, ОХУ, Украйны дайн дөрөв дэх жилдээ үргэлжилж байна. Бид энхтайвныг эрхэмлэдэг олон баганат гадаад бодлогоо үргэлжлүүлэх ёстой. Бид энхийг эрхэмлэсэн энэ цаг үед засгийг олон дахин холбируулах нь зохисгүй. Сайд нарыг солих нь байж л байдаг. Засаг тэр чигтээ солигдох нь олон ажлыг гацаадаг, ямар нэг тээнэгэлзлийн байдалд оруулдаг. Хөрөнгө оруулалттай холбоотой асуудалд яг ингэж хандана" гэлээ.
