m.mn
түрүүлж мэдээлнэ
Улс төрийн нам
4 цагийн дараа
238
О.Цогтгэрэл: Н.Учрал дарга цомхон төр, эдийн засгийн эрх чөлөөгөө ажил хэрэг болго хэрэгтэй

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс шинээр бүрэлдэж буй ЗГ-ын талаар байр суурийг сонирхлоо. Тэрээр  "МАН-ын зүгээс АН-ын тавьсан зүй ёсны шаардлага хүлээн авч, УИХ-ын дарга чөлөөлөгдөж байна. Зөв зүйтэй тал руу парламент нэг алхам хийж байна. АН-ын байр суурийг 100 хувийн шийдвэр гарагж, хэлбэрэлтгүй дагж мөрдсөн АН-ын гишүүддээ талархлаа. Парламентын ардиллын талд хийсэн томоохон алхам гэж үзэж байна. Аль нэг намын дарга парламентын дарга хийхгүй гэх маш товч үзэл санаа бүхий хуулийг хэлэлцэж, батлах ёстой гэх байр суурьтай байна. Дараагийн УИХ-ын дарга хэн байх гэдэг зүйлийг бид ярихгүй. Парламентын таван нам эвслээс бүрдэж байгаа. Ойлголцож, төв байр сууринаас хандах хэн нэгэн байгаасай гэж хүсч байна. Олонхи хүнээ дэвшүүлнэ гэх үзэл санаа, андуурал явж байсан. Үндсэн хуулийн үзэл санаанд УИХ-ын гишүүн л  гэж байгаа. Бид хамтарсан ЗГ-т орохгүй гэдгээ удаа дараа илэрхийлж байгаа. Хамтарсан ЗГ-ын үед хөөгдөөд туугдаад гарсан улс төрийн хүчин дахин хамтрах нь зохисгүй. Бүтэц бүрэлдэхүүн дээр Н.Учрал дарга цомхон төр, эдийн засгийн эрх чөлөөг сурталчилдаг. Одоо үүнийг ажил хэрэг болго хэрэгтэй.