

Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж, өрөөлийн толгой дээрх өвсийг харах гэж үг бий. Түүний жишээ нь УИХ-ын гишүүн С.Цэнгүүн болж байна. Тэрбээр сүүлийн үед Туул голоо аваръя гээд Туулын хурдны зам голын экологид сөргөөр нөлөөлнө хэмээн эсэргүүцэж буй. Гэтэл түүний аавын эзэмшлийн “Mudi Residence” хотхон бохироо Туул голд шууд цутгадаг. Тус хотхон нь ХААИС-н хойно, Туул голын эрэг дагуу байрладаг бөгөөд голын онцгой хамгаалалтын бүс буюу аялал жуулчлалын отгийн зориулалттай хэсэгт баригдсан. Мөн Архитектур төлөвлөлтийн даалгавар аваагүй, зураг батлуулаагүй зөрчилтэй. С.Цэнгүүн үнэхээр голын экологид санаа чилээж буй бол эхлээд хамар доороо байгаа энэ асуудлыг өөртөө сануулж, эцгээсээ хариуцлага нэхэх хэрэгтэй. Хэрвээ чадахгүй бол Туул голоор оноо авч, олонд таалагдах гэж явах нь даанч инээдтэй, тун үнэмшилгүй хэрэг болно.
