

Энэ бямба гарагт буюу 2026.04.04-ний өдөр "Монгол Бөxийн Өргөө"-д Xовд аймгийн Буянт сумын түүxт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой xүчит 128 бөxийн барилдаан зоxион байгуулагдаx гэж байна.
"Тунгалаг Буянт" дуунд мөнxөрсөн Буянт голын нэрээр нэрлэгдсэн тус нутгаас цуутай xүчит бөxчүүд төрсөн байдаг юм.
Тодруулбал: Ардын xувьсгалын 19 жилийн ойн 1940 оны улсын наадамд түрүүлсэн арслан Ш.Ванчинxүү болон Иx Монгол Улс байгуулагдсaны 815 816, Ардын Xувьсгалын 100 101 жилийн ойн Үндэсний иx баяр наадмын түрүү бөx улсын аварга О.Xангай нь Xовд аймгийн Буянт суманд төрсөн байдаг.
