m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ-ын гишүүн
2 цагийн дараа
353
С.Амарсайхан: МАН УЗ-өөр хэлэлцэж байж дараагийн шийдвэрийг гаргана

УИХ-ын гишүүн С.Амарсайханаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. Тэрээр "Хаврын бүтээн байгуулалт, ХАА, газар тариалангаа нэн тэргүүнд тавих шаардлагатай. Улс орны нийгэм эдийн засгийн байдлыг хангах, иргэдийн итгэлийг дээшлүүлэх, цаашилбал гадаад дотооддоо эвийг эрхэмлэх эгзэгтэй цаг үе байгаагаас ЗГ томилох асуудал хамгийн түрүүнд хийгдэх ёстой. Н.Учралыг өнөөдөр УИХ-ын даргаас чөлөөлж, ерөнхий сайдаар орж ирж хэлэлцэгдэнэ. Цаашид цаг алдалгүй төр засгийн үйл ажиллагааг жигдрүүлж, бусад тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд анхаарах хэрэгтэй. Дэлхий нийт, бүс нутагт юу болж байгааг бид бүгд мэдэж байна. Дэлхийн улс орнууд эвээ нэгтгэж, бодлогоо чангатгаж байна. Дотоод аюулгүй байдал хангахад төвлөрч байгаагаас бид албан тушаал томилгооны асуудлаа яаравчлуулаад улс төрийн албан тушаалтнууд шат шатандаа гол анхаарлаа хандуулах ёстой. Төрийн өндөр албан тушаал гэдэг шалгууртай, төрийн институцийн томилгоогоор явагддаг. Өнөөдөртөө ЗГ-ын тэргүүнийг томилох, маргааш ямар бүтэцтэй байх ямар ямар хүн ЗГ-ын гишүүнээр орох вэ гэдэг асуудал яригдана. Үүний дараагаас УИХ-ын дарга хэн байх асуудал хэлэлцэгдэнэ. МАН-ын УЗ-өөр хэлэлцэж байж дараагийн шийдвэр гарна. УИХ-ын даргад шалгуур хангасан бөгөөд туршлагатай, эв эеийг эрхэмлэдэг, эгзэгтэй ээдрээтэй цаг үед улс төржилтийг бүтээлч үйл хандлагаар тэнцвэржүүлэх бодлого баримтлах хүн хэрэгтэй" гэлээ.