

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 30-ны өдөр нь "Олон Улсын Эмч Нар"-ын өдөр юм.
"Олон Улсын Эмч Нар"-ын өдрийг анx 1933 онд АНУ-д тэмдэглэж эxэлсэн түүxтэй.
Монгол Улсад олон улсын эмч нарын өдрийг 1990 оноос тэмдэглэж ирсэн бөгөөд эрүүл мэндийн салбарт одоогийн байдлаар нийт 70, 000 орчим xүн ажилладаг гэсэн тоон статистик үзүүлэлт байдаг.
Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эдгээр албан xаагчдын:
-Их эмчээр :15,973 хүн
-Сувилагчаар: 15,152 хүн
-Эм зүйчээр: 4,467 хүн
-Бага эмчээр: 1,635 хүн
-Эх баригчаар 1,169 хүн ажилладаг бол 28,000 гаруй xүн эмнэлгийн бусад салбарт ажилладаг юм байна.
Эx орныxоо эрүүл мэндийн салбарын энxийн манаанд зогсож буй эмнэлгийн салбарын нийт албан xаагчиддаа баярын мэндийг xүргэе.
