

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатараас шинээр байгуулагдах засгийн газартай хамтрах эсэх талаар нь тодрууллаа. Тэрээр "Ерөнхий сайд чөлөөлөгдсөн. МАН-ын УЗ, бага хурал хуралдаад Ерөнхий сайдаар ажиллах хүнээр Н.Учралыг сонгож, нэгдсэн чуулганд орж ирж байна. Чуулганд орсны дараа шинэ ерөнхий сайд ЗГ-ын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөх эсэхээ шийднэ. Санал гаргах эрх нь ерөнхий сайдад байгаа. Томилогдсон ерөнхий сайд юм хэлээгүй байхад ИЗНН-д хэлэх үг алга. Улс төрийн намын хуулийн дагуу Үндсэн хуулийн хүрээнд улс төрийн нам дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Дүрмийн бус үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй. Улс төрийн намын тухай хуулийн дүрмийн дагуу намын төлөөллийн төв байгууллага хуралдаж, намын их хурлыг 4дүгээр сарын 26-нд зарласан. Үүгээр намын дүрмээ шинэчилж, дээд шүүхэд хандана. Сайт дээр манай намын бүртгэл, даргын бүртгэл байгаа. Сайдаар ажиллах хугацаанд олон ажил өөрчлөгдөж, байгаль орчны салбар харьцангуй өөрийн байран дээр буцаж ирсэн гэж ойлгох хэрэгтэй" гэлээ.
