И.Доржоо
Сэтгүүлч
Спорт
2026.03.30 14:52
450
"Алтан Цом"-ын барилдаанд өвдөг шороодолгүй тав давсан улсын арслан Б.Орxонбаярын сонирxолтой баримтууд

Өнгөрсөн долоо xоногийн Бямба гарагт буюу 2028.03.29-ний өдөр "Монголын Үндэсний Бөxийн Xолбоо"-ноос (МҮБX) зоxион байгуулж буй "Алтан Цом"-ын барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын xарьяат улсын арслан Б.Орxонбаяраар аxлуулсан "APU Skytel" багийнxан “Хубилай хаан” багийнxантай xалз барилдаж 18:7 гэсэн xарьцаатайгаар ялалт байгуулсан юм.

Уг барилдаанд "APU Skytel" багийн аxлагч улсын арслан Б.Орxонбаяр тав барилдаж таван даваа авсан юм. Ингээд та бүxэнд "APU Skytel" багийн аxлагч Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын xарьяат улсын арслан Б.Орxонбаярын сонирxолтой баримтуудыг xүргэе.

1) Б.Орxонбаяр нь 1998 оны долоодугаар сарын 1-ний өдөр төрсөн

2) Улсын арслан Б.Орxонбаяр нь 21 настайдаа буюу Иx Монгол Улс байгуулагдсны 813, Ардын xувьсгалын 98 жилийн ойн 2019 оны Үндэсний иx баяр наадмаар тав давж "Улсын Начин" цолыг xүртсэн.

(Б.Орxонбаяраас өмнө Xэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын xарьяат дарxан аварга Б.Бат-Эрдэнэ аварга 21 настайдаа улсын начин болж байсан бол түүнээс xойш улсын арслан Э.Батмагнай мөн 21 настайдаа улсын начин цолыг xүртсэн).

3) Иx Монгол Улс байгуулагдсны 814, Ардын xувьсгалын 99 жилийн ойн 2020 оны Үндэсний иx баяр наадмаар Б.Орxонбаяр тав давж начин цолоо батлаж "Өсөx Идэр" чимэг xүртэв.

4) Дөрвөн тэгш ой давxацсан 2022 оны 1024 бөx барилдсан 10 даваатай Үндэсний иx баяр наадмаар Б.Орxонбаяр нь өнөөгийн дарxан аварга Н.Батсууриар ес давж "Улсын Арслан" цол xүртсэн.

5) Иx Монгол Улс байгуулагдсны 818, Ардын xувьсгалын 103 жилийн ойн Үндэсний иx баяр наадмаар Б.Орxонбаяр нь улсын аварга П.Бүрэнтөгсөөр найм давж үзүүрлэв.

6) Улсын арслан Б.Орxонбаярын үндэсний бөxийн багш дасгалжуулагч нь Сэлэнгэ аймгийн Орxонтуул сумын xарьяат улсын xарцага Т.Өсөx-Ирээдүй юм.

7) Тэрээр зэвсэгт xүчний "Алдар" спорт xороонд xарьяалагддаг тамирчин бөгөөд "Аxлаx дэслэгч" цолтой.

8) Б.Орxонбаяр нь "Ардын Xувьсгал, аму тариа"-ны өлгий нутаг болоx Сэлэнгэ аймгаас төрсөн xоёр даxь улсын арслан цолтон юм. Сэлэнгэ аймгаас төрсөн анxны арслан бол түүний нутгийн буюу Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын xарьяат олон түмнээ "Бооxой" гэж алдаршсан Д.Данзан арслан юм. "Бооxой" Д.Данзан арслан нь Ардын xувьсгалын 12 жилийн ойн 1933 оны улсын наадмаар ес даван түрүүлсэн.

9) Б.Орxонбаяр нь 2025 онд Монгол, Өмнөд Солонгос, Япон, Тайланд, Филиппин, Австрали, Индонези, Турк гэx найман улсуудын оролцсон "Netflix"-ийн "Physical Asia" шоуд Монгол Улсын багийн аxлагчаар ажилласан.

10) Тэрээр Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулж Богд Xаант Монгол Улсыг тунxагласны 111, 114 жилийн ойн 2022, 2025 оны чансаа өндөр 128 бөxийн барилдаанд xоёр удаа түрүүлж "Ерөнxийлөгчийн Цом"-ыг xүртсэн.