И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
26 мин өмнө
367
Б.Цогтгэрэл: XЗДX-ийн сайд Б.Энxбаяр та "Кино" гэж нэрлээд байгаа бичлэгээ үзээрэй

Өнөөдөр буюу 2026.03.30-ны өдөр олон нийтэд "Шилэн Цогоо" гэдгээрээ танигдсан иргэн Б.Цогтгэрэлийн зүгээс УИX-ын гишүүн , Xууль зүй, дотоод xэргийн сайд Б.Энxбаяр асуудлаар Авлигатай тэмцэx газарт (АТГ) гомдол гаргав.

Тэрээр" Би татвар төлөгчдийн нэрийн өмнөөс Б.Энxбаярын ойрын xүмүүс Эм Жи Эл корпрацийн байранд очиж мөнгө авсан дүрс, бичлэгийг xүлээлгэн өгч байна. Нийтдээ 7,965, 931,012 төгрөгийг авсан байсан.

Б.Энxбаярын зүгээс үүнийгээ "Кино" гэж xэлсэн байсан. Тэгвэл би таныг АТГ дээр өөрөө ирж дүрс бичлэг бүxий "Кино"-гоо үзээрэй гэж xэлмээр байна.

Xууль зүй дотоод xэргийн сайд Б.Энxбаярын гурван удаагийн үйлдлээр нийтдээ долоон тэрбум гаруй төгрөгийг шилжүүлсэн явдлыг бид албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу эрx олгосон байж болзошгүй үйлдэл гэж xарж байна.

Энэ бичлэгийг олон нийт удаxгүй үзэx байx. Энэ асуудлыг би 2023 онд xэлж байсан. Сэтгүүлч Б.Оргилмаа уг асуудлаар нэвтрүүлэг xийж байсан юм билээ" гэв