

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас шинээр томилогдох бүтэц, бүрэлдэхүүний талаар тодрууллаа. тэрээр "Шинэ ерөнхий сайдаар Н.Учрал ажиллаж чадна. Ард түмний хараа хяналт, хэвлэл мэдээллийн хараа хяналт өдөр бүр сүүдэр шиг дагах байх. Тиймээс хараа хяналтаас айлгүй тавьсан зорилгодоо хүрэх боломж байгаа байх. Нам хагарсан зүйлгүй. Их хуралд суудалтай хүмүүс хоорондоо үл ойлголцох шалтгаан байгаа гэж ярьсан. Холын юм яриад яахав. Ганц зүйл л хэлье. Бүгдээрээ ярьдаг мөртөө хийдэггүй ажил байна. Тэр нь тогтолцоо буруу байна. Тогтолцооноос л буруу байна гээд ярьдаг. Би уг нь үүнийг Л.Оюун-Эрдэнэ сайдад сануулаад тогтолцоогоо бүгдээрээ засъя монгол улсаа төвхнүүлье гээд шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг би ахлаад түүнд гардуулж өгсөн. Ямар ч байсан их хурлын гишүүдийн тоог 126 болгох дээр урагшилсан ч тогтолцоо өөрчлөгдөөгүй. Тухайн үед АН-тай эвсэж байгаа нь буруу. Нэг нь олонхи, нөгөө нь цөөнх байж хянадаг юм гэхэд би өөртөө итгэлтэй байна хамтарч ажиллана гээд өөрийнхөөрөө явсан ч тэр нь худлаа болсон" гэлээ.
