m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ-ын гишүүн
4 цагийн дараа
221
Г.Дамдинням:Оюутолгойн хэлэлцээрийн хамгийн том үр дүн долоон жилийн түгжээг авч хаясан

Эрдэс баялаг аж үйлдвэрийн сайд Г.Дамдиннямаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. Тэрээр  "Агаарын хөлгийн түлшний хэлэлцээр их хуралд өргөн барьсан. Монгол Улсыг газрын тосны бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах тухай гэрээ тэгж байж хүчин төгөлдөр болно.  Төсвийн байнгын хороо, эдийн засгийн байнгын хороо, гадаад бодлого аюулгүй байдлын гурван байнгын хороогоор ороод зөвшөөрөл аваад Орос улс руу гэрээ нь явж, гарын үсэг зурагдах юм. Энэ ондоо багтаж 150  метр куб хүчин чадалтай газрын тосны агуулах сав баригдана. Ирэх жил дахин хоёр сарыхыг нэмээд нийт дөрвөн сар нөөцлөх савтай болох зорилго тавьсан байна. Ашигт малтмалын тухай хууль бэлэн болсон. Яамдуудаас санал авсан, одоо ЗГ-ын хуралдаанаар орж өргөн барихад бэлэн болсон байна. Хуулийн гол агуулга нь ашигт малтмалын хариуцлагатай үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдээ дэмжье. АМНАТ-ыг ашиглуулж байгаа орон нутагт нь түлхүү олгодог болгоё гэх суурь өөрчлөлтүүд байгаа. Зэсийн салбараа өөд нь татаж, нүүрстэй өрсөлдөх хоёр дахь том салбараа идэвхжүүлэх хуулийн төсөл байгаа. Хүнд үйлдвэрийн тухай хууль гэж байна. Гангийн төсөл байгаа, алт хайлуулах төсөл, хөнгөн цагааны  гээд дөрвөн төслөө гараанаас нь гаргахад бэлэн болсон байна. 

Одоогийн байдлаар Оюутолгойн хэлэлцээрийн хамгийн том үр дүн долоон жилийн түгжээг авч хаях хэлэлцээрийг зөвшөөрүүлж чадсан. Хязгаар 1.31-нд дууссан байсан ч хэлэлцээр үр дүнд хүрэх хүртэл болгон өөрчилж чадсан.

УИХ-ын 120-р тогтоол гарсан. Оюутолгойн хэлэлцээртэй холбоотой нарийн тактик шууд ил ярих боломжгүй. Бид бүх боломжуудыг судалж үзсэн" гэлээ.