m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ-ын гишүүн
5 цагийн дараа
218
О.Батнайрамдал: "Рио тинто"-н талаар 3.5 сая иргэн мэдээлэлтэй байна гэдэг маш том зэвсэг

О.Батнайрамдал "БЗС хамгийн том ялзрал үе үеийн сайд хууль зөрчиж 80 тэрбум зээл тэглэсэн асуудал гурван жилийн өмнөөс одоог хүртэл шийдэгдээгүй байна. Үүнтэй холбоотой 1080 хүнээс мэдүүлэг авсан байдаг. Хууль бус сайд нарын шийдвэрийг хүчингүй болгох зөвлөмж АТГ-аас өгсөн ч одоог хүртэл шийдэгдээгүй. Ардын хүүхэд зээлээ төлөөгүй бол Монголбанкны хар жагсаалтад ордог, дарга нарын хүүхдүүд зээлээр сурдаг ийм л тогтолцоо байна.  Хуурамч сургууль төгсөөд хулхи дипломтой хүмүүс хүртэл чөлөөлөгдсөн шийдвэр байна шүү дээ. Энэ бол улс төрийн шийдэл, улс төрийн шийдэл. 

Б.Сийлэгмаа дарга хэл ам дагуулсан. Б.Сийлэгмаа даргын ажиллах богинохон хугацаанд 17.6 тэрбум төгрөг төлөгдсөн. Түүхэндээ байгаагүй эргэн төлөлт явагдсан.  Энэ бол Монголбанк руу БЗС-аас зээл авсан 14 мянган зээлдэгчийн мэдээлэл очсонтой холбоотой. Хоёрдугаарт ,зээлийн чөлөөлөлт хууль бус байсан. Хууль ёсных уу хууль бус байсан уу гэх маргаан яваад байгаа. Энэ маш ойлгомжтой хууль бус шүү. Зээл гэдэг татвар төлөгчийн мөнгө. Зээлийн мэдээллийг хэн хүчингүй болгох вэ гэхээр ЗГ биш УИХ тогтооно гэж хуульд заасан. УИХ нь тогтоогоогүй байхад үе үеийн сайд нар тогтоол гаргаад хүчингүй болгож, татвар төлөгчдийн мөнгөнд ондоо ханддаг байдлыг болих хэрэгтэй. Шинэ ерөнхий сайдын томилгоо удахгүй орж ирнэ. Биднээс хамаарахгүй дэлхийн эдийн засгийн хямрал айсуй. Дараагийн сар дизель түлшний үнэ бараг 50 хувиар нэмэгдэх гэж байна. Гаднаас бид бүх юмаа импортоор авдаг. Инфляци хүндэрч, төгрөгийн худалдан авах чадвар унах нь. Нэмэлт орлогын суваг хайхаас өөр гарцгүй болж байна. Өөр нэмэлт орлого юу байна гэхээр Оюутолгой л байна. Хямрал айсуй цаг мөчид ЗГ-т нэмэлт орлого бүрдүүлэх маш том боломж. Оюутолгой, "Рио тинто" компани Монгол Улсад хямрал тохиолдох бүрт тоглолт хийж, ЗГ-ыг буландаж байгаад гэрээгээ хийж байсан.

Энэ удаад "Рио тинто"-н стратегийг монголын төр ашиглах ёстой. ЗГ хүнд үе тохиолдох тусам стратегийн хувьд буланд шахаж хэлэлцээрээ амжилттай явуулах боломжтой. 3.5 сая иргэн мэдээлэлтэй байна гэдэг маш том зэвсэг шүү дээ.

Ард түмэн мэдээлэлтэй болсон үед хуураад, амархан аргалаад өнгөрдөг цаг үе өнгөрсөн. Зэс, алтны үнэ өсч байгаа дээр давшиж тоглолт хийсэн ЗГ л хожно. Н.Учрал шинэ ерөнхий сайд өөрийн баталсан 120-р тогтоолоо хэрэгжүүлэх түүхэн боломж ирж байна" гэлээ.