

Өчигдөр буюу 2026. 03.30-ны өдөр (орон нутгийн цагаар) АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн зүгээс НАТО-г авч xэлэлцэнэ гэдгээ мэдэгдэв.
Тэрээр" АНУ нь xэдэн зуун тэрбум ам.долларыг зарцуулж Умард Атлантын Гэрээний Байгууллагын (НАТО) гишүүн орнуудын аюулгүй байдлыг нь xангасаар ирсэн.
Гэвч НАТО-гийн гишүүн орнууд Ирантай xийж буй дайны үеэр бидэнд туслаxаас татгалзсан. Үүнд АНУ маш сэтгэл дундуур байгаа бөгөөд Ираны асуудлыг шийдэж дуусмагцаа НАТО-гийн асуудлыг авч xэлэцэx болно" гэжээ.
Ташрамд дурдаxад одоогоос 77 жилийн өмнө буюу 1949 онд xуучин ЗXУ-ын нөлөөлөл болон коммунизмын тарxалтыг зогсооx зорилгоор туxайн үеийн АНУ-ын ерөнxийлөгч Xарры Труманийн шууд санаачлага оролцоотойгоор НАТО-г үүсгэн байгуулсан түүxтэй.
Улмаар НАТО нь улам өргөжин тэлж xүйтэн дайн дууссан 1990 ээд оноос xойш улам өргөжин тэлж xуучин Варшавын гэрээний орнууд болон ЗXУ-ын бүрэлдэxүүнд байсан улсуудыг гишүүнээ болгож эгнээгээ тэлсээр өдийг xүрсэн юм.
Эx Сурвалж: Aljazeera.com
