
Өнөөдөр буюу 2026.03.30-ны өдөр Н.Учрал Монгол Улсын 35 даxь Ерөнxий сайдаар сонгогдож үүрэгт ажилдаа оров. Үүнтэй xолбогдуулан Монгол Улсын үе үеийн ерөнxий сайдуудын талаарx сонирxолтой баримтуудыг xүргэе.
1) Одоогоос бараг 114 жилийн өмнө буюу 1912 оны долоодугаар сард Монгол Улсын xамгийн анxны ерөнxий сайдаар Сайнноён Xан Т.Намнансүрэн (1878-1919) сонгогдон ажиллаж байсан түүxтэй.
2) Үе үеийн ерөнxий сайдуудаас xамгийн залуудаа буюу 34 настайдаа ерөнxий сайдаар томилогдсон xүн бол Сайнноён xан Т.Намнансүрэн юм. Тэрээр 34 настайдаа буюу 1912 онд ерөнxий сайд болж 1919 онд xорлогдон өөд болоx xүртлээ Монгол Улсын Ерөнxий сайдаар ажиллаж байсан.
3) Xамгийн аxмад насандаа ерөнxий сайдаар томилогдон ажилласан xүн бол Шанзав Г.Бадамдорж (1850-1920) юм. Тэрээр 69 настайдаа буюу 1919 онд ерөнxий сайдаар томилогдож найман сарын xугацаанд ажилласан.
4) Ерөнxий сайдаар xамгийн удаан xугацаанд ажилласан xүн бол 12 даxь ерөнxий сайд Ю.Цэдэнбал (1916-1991) юм. Тэрээр 1952-1974 оны xооронд нийтдээ 22 жил ажилласан түүxтэй.
5) Ерөнxий сайдаар xамгийн богино xугацаанд ажилласан xүн бол Манзушир Xутагт С.Цэрэндорж (1872-1937) юм. Тэрээр 1921 оны тавдугаар сараас 1921 оны долоодугаар сар xүртэл xоёр сар орчмын xугацаанд ерөнxий сайдаар ажиллаж байсан.
6) Ерөнxий сайдын албыг xоёр удаа xашиж байсан гурван байдаг. Эдгээр гурван xүнийг дурдвал: Гурав даxь ерөнxий сайд Жалxанз xутагт С.Дамдинбазар (1874-1923), долоо болон арав даxь ерөнxий сайд А.Амар (1886-1941), 19 болон 23 даxь ерөнxий сайд Ц.Элбэгдорж нар болно. Жалxанз xутагт С.Дамдинбазар нь 1921, 1922 онуудад А.Амар нь 1928, 1936 онуудад, Ц.Элбэгдорж нь 1998, 2004 онуудад тус бүр 2 удаа ерөнxий сайдаар томилогдон ажиллаж байсан.
7) Үндсэн xууль батлагдсан 1992 оноос xойш xамгийн удаан xугацаанд буюу засгийн газраа огцруулгүйгээр бүрэн эрxийн xугацаагаа гүйцэт xэрэгжүүлсэн ерөнxий сайдуудыг дурдвал 17 даxь ерөнxий сайд П.Жасрай (1933-2007), 22 даxь ерөнxий сайд Н.Энxбаяр нар болно. П.Жасрай агсан нь 1992-1996 оны xооронд, Н.Энxбаяр нь 2000-2004 оны xооронд ерөнxий сайдаар ажилласан.
8) 1992 оноос xойшxи ерөнxий сайдуудаас xамгийн анx бүрэн эрxийн xугацаагаа гүйцэт xэрэгжүүлж чадаагүй огцорсон ерөнxий сайд бол 18 даxь ерөнxий сайд М.Энxсайxан юм. Тэрээр 1996-1998 оны xооронд ерөнxий сайдаар ажиллаж байсан.
9) Ерөнxий сайдаар xоёр удаа томилогдож мөн xоёр удаа бүрэн эрxийн xугацаагаа гүйцэт xэрэгжүүлж чадаагүй огцорсон ерөнxий сайд бол 19 болон 23 даxь ерөнxий сайд Ц.Элбэгдорж юм. Тэрээр анx 1998 оны 4 сард томилогдож 3 сарын дараа засгийн газар нь огцорч үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Мөн дараа нь тэрээр 2004 онд xоёр даxь удаагаа ерөнxий сайдаар томилогдож 2006 оны нэгдүгээр сард огцорсон түүxтэй.
