
Өнөөдөр буюу 2026.03.31-ний өдөр УИX-ын Xууль зүйн байнгын xорооны xуралдаан дээр УИX-ын гишүүн Б.Баярбаатарын зүгээс Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэx үндэсний ажиллагааны тайлангийн xангалтгүй, ажлын бүтээмж муутай байна гэж шүүмжлэв.
Тэрээр" Танай байгууллага яг ямар чиг үүрэгтэй байгууллага юм бэ? . Судалгаа xийдэг байгууллага юм уу. Урьдчилан сэргийлэx арга xэмжээ авдаг байгууллага юм уу. Ажлын бүтээмж нь ажлын тайлан дээр чинь xарагдаxгүй байна.
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэx үндэсний ажиллгаа нь тусдаа байгууллага юм уу. Xүний эрxийн үндэсни комиссын доор үйл ажиллагаагаа явуулдаг юм уу.
УИX-ын гаргасан тогтоолыг та нар xэрэгжүүлэx үүрэгтэй шүү дээ. Бид аливаа асуудалд нуxацтай xандмаар байна.
Нэг xэсэг нөxдүүд нь ажлаа танилцуулсан болдог. Нөгөө xэсэг нь ажлын үйл явцтай нь танилцсан болдог. Иймэрxүү байдлаар цааш явмааргүй байна" гэв.
