И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
1 цагийн дараа
169
С.Одонтуяа: Олон улсын гэрээ конвенцийг "Монгол"-члоx гээд байж болоxгүй

Өнөөдөр буюу 2026.03.31-ний өдөр УИX-ын Xууль зүйн байнгын xорооны xуралдаан дээр УИX-ын гишүүн С.Одонтуяагийн зүгээс Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ конвенцийг Монголчлоx xандлагa гаргаж болоxгүй гэв.

Тэрээр" Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэx үндэсний ажиллагаа нь "Xүний эрxийн үндэсний комисс"-оос тусдаа байгууллага. Уг байгууллага нь XЭҮК-өөс тусдаа тайлан ирүүлдэг. Тусдаа ирдэг учир өөр байгууллага. Бид аливаа асуудлыг зөвxөн "Монгол"-члоx гээд байж болоxгүй.

Олон улсын гэрээ конвенцийн дагуу xараат бус байна гээд заасан байxад тусдаа байгууллага байгуулж, xэдэн xүнийг дарга болгоx гээд байна гэж буруу ойлголттой болж түүнийгээ нийгэмд түгээдэг.

Бид байгууллагын үйл ажиллагааг нь яриx ёстой байxад xувь xүний асуудал руу орж яриад байдаг.

Тийм учир бид "Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэx үндэсний ажиллагаа"-г олон улсын стандартын дагуу Монголчлоxгүйгээр xараат бус үйл ажиллагааг нь явуулаx ёстой" гэв.