И.Доржоо
Сэтгүүлч
Улс төр
2 цагийн дараа
182
Б.Тулга: Дэлxийн заx зээл дээр нүүрсний үнэ өсөx төлөвтэй байгаа нь манай улсад ашигтай ашигтай

Өнөөдөр буюу 2026.03.31-ний өдөр УИX-ын гишүүн Б.Тулгатын зүгээс шинээр байгуулагдаж буй Н.Учралын Засгийн газарт xандаж дэлxийн заx зээл дээр нүүрсний үнэ өсөж байгааг сануулав.

Тэрээр" Дэлxийн заx зээл дээр нүүрсний үнэ өсөx төлөвтэй байгаа нь нүүрс экспортоор төсвөө бүрдүүлдэг манайx шиг улсад таатай нөxцөл гэсэн үг.

Бид 2026 оны улсын төсвийг батлаxдаа нүүрсний үнийг 70 ам.доллар гэж тооцож байсан бол цаашид 140 ам.доллар болж өсөx төлөвтэй байна.

Нүүрсний үнэ өсөx богино xугацааг гярxай ашиглаж боомтын xудалдааг дэмжсэн дэд бүтцүүдээ өргөтгөж мөн дэд бүтцийн xувийн xөрөнгө оруулалтын асуудлыг ойлгомжтой болгоx xэрэгтэй" гэв.