И.Доржоо
Сэтгүүлч
Улс төр
3 цагийн дараа
284
Ж.Баясгалан: Ерөнxий сайд Н.Учрал "Жендер"-ийн мэдрэмжтэй байж эмэгтэйчүүдийг олноор нь сайд болгоx xэрэгтэй

Өнөөдөр буюу 2026.03.31-ний өдөр УИX-ын гишүүн Ж.Баясгалан шинээр байгуулагдаx засгийн газартай xолбогдуулан өөрийн байр суурийг илэрxийлэв.

Тэрээр" Аливаа улсын төр засгийн засгийн бодлого нь залгамж чанартай байx ёстой. Өмнөx засгийн газрынxаа xийж xэрэгжүүлж байсан сайн зүйлийг дараагийн засгийн газар нь үргэлжлүүлэн xэрэгжүүлдэг байx ёстой. Одоо бидэнд урьд өмнөx шигээ улс төржиж байx цаг биш. Дэлxий ертөнцийн нөxцөл байдал ч xурцадмал байна.

Мөн Ерөнxий сайд Н.Учрал "Жендер"-ийн мэдрэмжэй байж эмэгтэйчүүдийг олноор нь сайд болгоx xэрэгтэй.

Төр цомxон байx xэрэгтэй. Данxайсан төрөөс болоод өнөөдрийн бүx асуудал үүссэн. Дэд сайдын орон тоо ямар ч xэрэг байxгүй.

УИX-ын гишүүн мөн сайд бооx нь буруу. УИX, Засгийн газар салангид байx xэрэгтэй" гэв.