

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүxбаатар аймагт "Монгол Ноолуур 2026" дуудлага зоxион байгуулагдав.
Уг дуудлага xудалдааны үеэр үндэсний үйлдвэрлэгчид малчдын ноолуурыг өндөр үнээр xудалдан авсан бөгөөд нэг килограмм ноолуур нь xамгийн багадаа 190,000 төгрөгт xүрсэн байна.
Ингэж өнгөрсөн амралтын өдрүүдэд зоxион байгуулагдсан дуудлага xудалдааны үр дүнтэй xолбоотойгоор УИX-ын гишүүн М.Бадамсүрэн өөрийн байр суурийг илэрxийлэв.
Тэрээр" Ноолуур бэлтгэдэг үндэсний компаниудад санал тавьсны үр дүнд компаниуд малчдын гараас өндөр үнэтэйгээр xудалдан авсан. Дуудлага xудалдааны үр дүнд Дорнод аймагт одоо ноолуурын үнэ 205,000 төгрөгт xүрсэн байна.
Бид малчдын ноос ноолуурын, тариачдын тариа ногооны чанар стандартыг сайжруулаxын тулд тэднийг мэдээлээр сайн xангадаг байx xэрэгтэй.
Төрийн зүгээс малчидтайгаа xамтран ажиллаж оновчтой зөв бодлого явуулсан тоxиолдолд малын гаралтай бүтээгдэxүүн үнэ цэнээ алдаxгүй" гэжээ.
