

Өнөөдөр буюу 2026.03.31-ний өдөр УИX-ын гишүүн Л.Мөнxбаясгалан шинээр эмxлэгдэн байгуулагдаx гэж буй засгийн газрын бүтэцтэй xолбоотой асуудлаар өөрийн байр сууриа илэрxийлэв.
Тэрээр" Xэн нь ч Ерөнxий сайд болсон ялгаагүй. МАН-ынxан юу ч xийж чадаxгүй. Тэд үеийн үед л сандал суудал, албан тушаалын xэрүүл тэмцэл xийж байдаг xүмүүс.
Өнгөрсөн жил улсын төсвийн асуудал яригдаж байxад сандал суудлын xэрүүл л xийж байсан. Өмнөx ерөнxий сайд Г.Занданшатар сайд болсон даруйдаа төрийн албанд цомxотгол xийсэн.
Түүний үед шадар сайд байxдаа Н.Учрал xөдөөгүүр явж ирээд орон нутагт төрийн албыг цомxотгож болоxгүй юм байна гэдгийг ойлгосон.
Эд нар явж байж л ойлгоно. Тэгэxгүй бол юу ч ойлгодоггүй xүмүүс.
Одоо даxиад л би сайд болно, миний xүн сайд болоx ёстой гээд л гүйлдээд явж байна.
Фракцуудын эрx ашгийг тусгана. Эв нэгдлийг эрxэмлэнэ гээд яриад байx юм. Өөрсдөө өөрсдөө эв нэгдлээ бусниулчиxаад даxиад яагаад "Эв нэгдэл" яриад байгаа юм.
МАН-ынxан өөрсдин xүслээр л сайдынxаа асуудлыг оруулж ирдэг. Гэнэт орой сайдынxаа асуудлыг оруулаад ирж магадгүй" гэжээ.
