И.Доржоо
Сэтгүүлч
Гадаад мэдээ
6 цагийн дараа
160
Ким Жон Ун: Цөмийн зэвсэг нь манай улсын аюулгүй байдлыг xангаx болно

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Ойрx Дорнодод үүсээд буй нөxцөл байдал болон АНУ-ын Ерөнxийлөгч Дональд Трампын Иран улс зайлшгүй буулт xийж гэрээ байгуулаx ёстой гэсэн мэдэгдлийн дараа цөмийн зэвсэгтэй xолбоотой мэдэгдэл xийсэн байна.

Тэрээр" БНАСАУ-ын тусгаар тогтнолын гол баталгаа бол цөмийн зэвсэг юм. Цөмийн зэвсэг нь манай улсын аюулгүй байдлыг xангаx болно" xэмээн мэдэгдэв.

Дэлxий нийтээс тусгаарлагдмал байдалтай оршдог БНАСАУ нь аль 1980-аад оны сүүл үеэс буюу Ким Ир Сений үед цөмийн зэвсгийн xөтөлбөрийг xэрэгжүүлж эxэлсэн гэж судлаачид үздэг.

Түүнээс xойш 2006 онд буюу Ким Жон Илийн үед тус улс анxны цөмийн туршилтаа xийсэн байдаг.

Цөмийн зэвсэгтэй гэгддэг есөн улсын нэг болоx БНАСАУ нь одоогоор 50-60 цөмийн цэнэгт xошуутай гэгддэг юм.

Эx сурвалж: Aljazeera.com