

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Ану-Үжин Сүхбаатар дүүргийн хороодод ажиллаж байна.
Ажлын хүрээнд тэрбээр 20 хороодын засаг дарга нартай уулзаж үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг газар дээр нь судлан, холбогдох шийдлүүдийг тодорхойлох чиглэлээр ажиллаж байгаа юм. Мөн иргэдийн амьдрах орчныг сайжруулах, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна.



