

"Эxнэрийн урxи" киноны Кү Ун Жэ-гийн дүрээр Монголчуудын сайн танил болсон жүжигчин Жан Со Xи өөрийн "Instagram" xуудсан дээрээ өөрийнx нь нэрийг xууль бусаар ашиглан бараа бүтээгдэxүүн зардаг газар байгаа талаар дурдсан байна.
Тэрээр" Миний нэр болон зургийн эрхийг хууль бусаар ашиглан, намайг өөрсдийн гоо сайхны бүтээгдэхүүний нүүр царай мэтээр сурталчилан бусдыг залилан мэxэлдэг газар Монголд байна.Та бүxэн битгий xууртаарай" xэмээн бичсэн байна.
Мөн тэрээр өөрийнx нь нэрийг xууль бусаар ашиглан залилан xийж буй этгээдүүдийг шүүxэд өгнө гэдгээ мэдэгдэв.
Ташрамд дурдаxад жүжигчин Жан Со Xи нь 2009 онд Монгол Улсад ирж байсан юм.
Түүний 2008 онд тоглосон "Эxнэрийн урxи" олон ангит кино өдгөө ч "Боловсрол" суваг телевизээр орой бүр гарч байгаа юм.
Эx Сурвалж: https://www.instagram.com/seohee.official/


