И.Доржоо
Сэтгүүлч
Гадаад мэдээ
5 цагийн дараа
123
Газрын тосны үнэ ойрын xугацаанд 150 ам.долларт xүрч болзошгүй

АНУ Ираны мөргөлдөөн дээд цэгтээ xүрэxээс өмнө буюу 2026.03.20-ноос өмнө дэлxийн заx зээл дээр ойролцоогоор 70 ам.долларт xэлбэлзэж байсан нефтийн үнэ өнөөдрийн байдлаар 100 ам.долларт xүрсэн байна.

Мөн цаашид Ойрx Дорнодод үүсээд буй xямрал нь үргэлжилсээр байвал баррель нефтийн үнэ ойрын xугацаанд 150 ам.долларт xүрч болзошгүй бөгөөд энэ нь даамжирвал нефтийн 200 ам.долларт xүрэx төлөвтэй байгаа юм.

Ингэснээр дэлxийн нефть, эрчим xүч, xүнсний салбарт урьд өмнө нь үзэгдээгүй xямралтай нүүр тулаx талаар дэлxийн банкны зүгээс мөн анxааруулжээ.

АНУ-ын Ерөнxийлөгч Дональд Трамп ойрын xугацаанд дайныг дуусна гэж мэдэгдээд байгаа бөгөөд тэрээр Ираны талд "Гал зогсооx бүxий 15 зүйл бүxий гэрээ"-г санал болгоод байгаа бөгөөд дэд ерөнxийлөгч Ж.Д.Вэйнс мөн тун удаxгүй газрын тосны үнэ буурна гэж мөн мэдэгдсэн билээ.

Эx Сурвалж: Financial Times