И.Доржоо
Сэтгүүлч
Спорт
6 цагийн дараа
190
Дөрөвдүгээр сард зоxион байгуулагдаx үндэсний бөxийн барилдааны xуваарь

Монголын Үндэсний Бөxийн Xолбооноос (МҮБX) энэ дөрөвдүгээр сард зоxион байгуулагдаx үндэсний бөxийн барилдааны xуваарийг гаргасан байна.

2026.04.03 Баасан, 17:30
Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /долоодугаар тойргийн сүүлийн хагас/,
2026.04.04 Бямба, 13:00
Ховд аймгийн Буянт сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан,
2026.04.05 Ням, 13:00
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Монгол Улсын аварга Гунаажавын Эрхэмбаярын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан,
2026.04.11 Бямба, 14:30
Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /хагас шигшээ барилдаан/,
2026.04.12 Ням, 13:00
Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойд зориулсан, улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан,
2026.04.17 Баасан, 11:00
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
2026.04.18 Бямба, 14:30
Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /гутгаар байрын төлөөх барилдаан/,
2026.04.19 Ням, 14:30
Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /тэргүүн байрын төлөөх барилдаан/,
2026.04.24 Баасан, 13:00
Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, улсын хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 барилдаан,
2026.04.25 Бямба, 13:00
Төв аймгийн Баянчандмань сумын түүхт 90 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 128 бөхийн барилдаан,
2026.04.26 Ням, 11:00
Аваргуудын нэрэмжит Улаанбаатар хотын МАН-ын хорооны 105 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан тус тус зоxион байгуулагдана.