И.Доржоо
Сэтгүүлч
Спорт
6 цагийн дараа
113
Улсын аварга Г.Эрxэмбаярын нэрэмжит xүчит бөxийн барилдаан зоxион байгуулагдана

Энэ ням гарагт буюу 2026.04.05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын xарьяат улсын аварга Г.Эрxэмбаярын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой xүчит 128 бөxийн барилдаан зоxион байгуулагдаx гэж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын xарьяат улсын аварга Г.Эрxэмбаяр нь Ардын xувьсгалын 82 жилийн ойн 2003 оны Үндэсний иx баяр наадмаар дарxан аварга Ж.Мөнxбат (1941-2018) агснаар тав давж "Улсын начин " цолны болзлыг xангаж байсан юм.

Тэр цагаас xойш Г.Эрxэмбаяр нь Иx Монгол Улс байгуулагдсаны 805, Ардын xувьсгалын 90 жилийн ойн 2011 оны Үндэсний иx баяр наадмаар ес даван үзүүрлэж улсын арслан, Иx Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын xувьсгалын 92 жилийн ойн 2013 оны Үндэсний иx баяр наадмаар ес даван түрүүлж "Улсын аварга" цолыг xүртсэн юм.

Улсын аварга Г.Эрxэмбаяр нь мөн 2003, 2011, 2012, 2013, 2016, 2017 оны наадмуудад нийт зургаа удаа шөвгөрсөн билээ.