

Нийслэлийн хэмжээнд хуурайшилт, шар өвс, ой, хээрийн гал түймрийн эрсдэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Хүдэрчулуун: 2026 оны 4-р сарын 1-ний өдрийн байдлаар Улаанбаатар хотод 580 удаагийн гал түймэр гарсан байна. Энэ хугацаанд 58 удаагийн худал дуудлага мэдээлэл хүлээн авсан. Бага насны хүүхдүүд 101 дугаарын утсанд худал дуудлага өгч тоглож байна. Мөн яндангаас уур савсах зэрэгт худлаа дуудлага өгсөн асуудал гарсан.
Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдэлтэй холбоотой гал түймэр гарч байна. Тодруулбал, Архидан согтуурсан үедээ хоол хийж байгаад плитк залгаатай орхисноор гал түймэр гарч байна. Мөн хогны бункер шатсан 16 удаагийн гал түймэр гарсан.
2025 онд шар өвч шатааж байгаад гал алдсан 358 удаагийн дуудлага бүртгэгдсэн. Зуслангийн бүсэд гагнуур, тамхи, чүдэнзнээс үүдэлтэй гал түймэр эзэлж байна.
