Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
7 цагийн дараа
140
Б.Батбаатар: Ерөнхий сайд хамтрах санал ирүүлээгүй тохиолдолд бид нарт хэлэх зүйл одоогоор байхгүй

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрээр, Монгол Улсыг Засгийн газар Ерөнхий сайд томилогдсоор бүрдэж, дараагийн шинэ Ерөнхий сайд томилогдсоноор огцорч шинэ Засгийн газрын үйл ажиллагаа эхэлдэг. Н.Учрал Ерөнхий сайд томилогдсоноор дараагийн Засгийн газрын цаг эхэлсэн. Өмнөх Засгийн газар огцорсон гэсэн үг. Бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болсон. Тэгэхээр хуулийн хүрээнд сайдын хүрээнд гаргах шийдвэрийг одоогоор гаргахгүй, түр түдгэлзэж байна гэж ойлгох хэрэгтэй. 

Ерөнхий сайд бүх сайдуудаа томилсны дараа Засгийн газар ажил хүлээлцүүлэх ажлаа хийнэ. Одоогийн байдлаар шинэ Ерөнхий сайдаас хамтрах санал ирээгүй байгаа.

Засгийн газраа аль намуудтай хэрхэн хамтран байгуулах уу, хамтарсан Засгийн газар юу хийх үү гэдэг нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Ерөнхий сайд санал ирүүлээгүй тохиолдолд бид нарт хэлэх зүйл одоогоор байхгүй. 

Шууд дамжуулалт: