

Өнөөдөр ТББХ-ны хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооноос иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн явцын талаар мэдээлэл сонсож байна. СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр " Манайд 700 орчим санал тоолох төхөөрөмжийн нөхөн бүрдүүлэлт хийсэн. Бусад төхөөрөмжийг 2012 онд авч байсан тэр хэвээр нь ашиглаж байна. Бид техникийн үзлэгийг хийгээд эдгээр төхөөмөржийг 2024 оны сонгуулийг дуустал л ашиглая гээд хоёр удаа дүгнэлт гаргасан. СЕХ-ноос 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө үлдсэн төхөөрөмжүүдийн нөхөн бүрдүүлэлтийг хийхгүй бол сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд маш эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж байна гэдгийг өнгөрсөн онд төсөв батлах үеэр танилцуулж байсан. Энэ удаа ч гэсэн хаврын чуулган эхэлмэгц асуудлаа танилцуулж байна.
Нийт 40 гаруй тэрбум төгрөгийн зардал шаардлагатай. 2012 онд худалдаж авч байсан үнээрээ 14 жилийн дараа нийлүүлэгч компаниасаа авч байгаа. Үнэ нь огт нэмэгдээгүй. Өнгөрсөн онд 30 хувийг шийдэж өгсөн. Гэсэн хэдий ч 70 хувийн төсвийг энэ ондоо шийдэж өгөлгүй, ирэх онд шийдвэл Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж амжихгүй байх эрсдэлтэй.
Энэ төхөөрөмжийг хэрэглэх үү, үгүй юу гэдгийг УИХ шийддэг. Хэрвээ УИХ-аас энэ төхөөрөмжөө хэрэглэе гэж шийдвэл "боломжгүй" гэдгээ илэрхийлсээр байгаа" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх:
