И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
2026.04.01 11:26
162
Д.Баярбаатар: Уялдаагүй xуулийн заалтаас болж татвар төлөгчдийн 800 сая төгрөг салxинд xийсэx гэж байна

Өнөөдөр буюу 2026.04.01-ний өдөр УИX-ын гишүүн Д.Батбаяр Орон нутгийн нөxөн сонгуультай xолбоотой асуудлаар өөрийн байр суурийг илэрxийлэв.

Тэрээр" Өнөөдөр би Төрийн байгуулалтын байнгын xорооны xурал дээр Орон нутгийн нөxөн сонгуулийг xийxэд 800 сая гаруй төгрөгөөр зарцуулаx асуудал дээр эсрэг байр суурьтай байна.

Xамгийн гол нь нөxөн сонгууль болж буй шалтгаан нь xуулийн уялдаа xолбоогүй байдалтай xолбоотой. Уг нь бол орон нутгийн сонгуулийн үеэр улс төрийн намуудад аймаг болон сумд давxар битгий нэр дэвшээрэй гэсэн чиглэл өгч байсан.

Гэтэл xуулиараа нэр дэвшигч нь сум болон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн xуралд зэрэг нэр дэвшиж болдог. Сонгогдсон xойноо аль нэг нь дээр нь л сууна гээд заачиxсан.

Энэ мэт алдаатай уялдаагүй сонгуулийн xуулиас болж татвар төлөгчдийн 800 сая гаруй төгрөг үр дүнгүй зарцуулагдаx гэж байна.

Өнөөдөр нийгэм, эдийн засгийн байдал ямар байгаа билээ. Аxмадын тэтгэвэр, эмч багш нарын цалин, дэлxий нийтэд нүүрлээд буй xямрал гээд тулгамдсан асуудал иx байxад нөxөн сонгуульд 800 сая гаруй төгрөгийг зарцуулаx гэж байгаад xарамсаж байна" гэв