Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2026.04.01 11:32
326
Ж.Баярмаа: Кабинетаа оруулж ирэхгүй байна, УИХ-ын даргаа сонгохгүй цаана нь том ажиллагаа явагдаад байна

УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас тодрууллаа. 

Тэрээр, Яагаад кабинетаа оруулж ирэхгүй байна, яагаад УИХ-ын даргаа сонгохгүй байна гэдгийн цаана том ажиллагаа явагдаад байна.

Магадгүй авлига, албан тушаалын хэрэгт орооцолдсон МАН-ын нэг тал нь нөгөө талаа шантаажлах асуудлууд гараад байгаа юм биш байгаа гэх болгоомжлол байна.

Сөрөг хүчин сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байдаг. О.Цогтгэрэлийг намын даргаас буулгах асуудал ерөөсөө яригдаагүй. Зарчмын хувьд намын дарга, бүлгийн даргын ажлыг хавсарч хийх нь зүйтэй эсэх талаар л яригдаж байгаа байх. Энэ асуудлаар би ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй. Бүлгийн даргаас эсвэл дэд дарга нараас асуух хэрэгтэй. Гарын үсэг цуглуулж байгаа эсэх талаар надад мэдээлэл байхгүй байна. 

Шууд дамжуулалт: