Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2026.04.01 12:03
820
Х.Нямбаатар: Жагсаал цуглаан хийх, хэвлэн нийтлэх, үг хэлэх эрхээ эдлэх нь миний эрхийн асуудал

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болж байна. Энэ үеэр Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар гишүүдийн асуултад хариуллаа.

Тэрээр, Хотод баруунаас зүүн тийш явах транс хаана байгаа гэдгийг Улаанбаатарчууд мэдэж байгаа. Улаанбаатар хотын боломжтой бүх байршлуудад газар олголт хийгдэж, барилга баригдсан. Тэгэхээр боломжтой ганцхан транс бол хойд эрэг гэдгийг сүүлийн 13 жил мэргэжлийн байгууллагууд судлаад, дүгнэсэн. Олонхын дэмжлэг аваагүй нам, улс төрийн хүчнүүд улс төрийн шүүмжлэл өрнүүлэх нь ардчилсан нийгэмд байх ёстой зүй ёсны үзэгдэл.

Харин хүчээр НИТХ-ын гаргасан шийдвэрийг зогсоох, тасалдуулах үйлдлийн эсрэг Монгол Улсын Үндсэн хуульд заасан жагсаал цуглаан хийх, хэвлэн нийтлэх, үг хэлэх эрхээ эдлэх нь миний эрхийн асуудал. Хан-Уул дүүргийн засаг даргаас жагсаал цуглаан хийх зөвшөөрлөө аваад үзэл бодлоо тайван замаар илэрхийлж байгаа.

Хэрэв өөрсдийгөө байгаль орчин судлаач, авто зам судлаач гэдэг хүмүүс энд тэнд нийгмийн сүлжээгээр төсөл хөтөлбөрүүдийг зогсоох, гацаах үйлдэл гаргах нь хууль ёсонд нийцэхгүй. Тиймээс хуульд нийцүүлж үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа. 

Энэ авто зам ашиглалтад орсноороо Улаанбаатар хотын түгжрэл ирэх жилийн намар гэхэд 35 хувиар буурна. Маргааш нийслэл дээр тойрог хурдны замын тендер нээгдэнэ. Энэ амжилттай болсон тохиолдолд энэ хоёр зам 2027, 2028 онд нээж ашиглалтад орно. Ингэснээр автозамын түгжрэл 50 хувиар буурна гэх тооцоололтой байгаа. 

Туулын хурдны зам дээр ямар нэгэн өр тавиагүй. Нийслэл өөрөө замын сангийн хураамж, нийслэлийн татвар төлөгчдийн хураамжаа төвлөрүүлж төсвөө 3 жилээр хуваарилж хийгдэж байгаа. Энэ замын төсөвт өртөг 13 жилийн хугацаанд өслөө гэж байгаа.

2013 онд энэ замын төсөвт өртөг 468 сая доллар 4 эгнээ 1.3 км гүүрэн байгууламжтай. Тэгвэл 2026 оны эцсийн техник эдийн засгийн үндэслэлээр энэ зам 680 сая доллар болж 6 эгнээ 9.9км гүүрэн байгууламжтай болж өөрчлөгдөж байгаа. 

Шууд дамжуулалт: