И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
2026.04.01 12:11
286
П.Сайнзориг: Xудал мэдээгээр иргэдийн тарxийг угааж төслүүдийг зогсоодог байдлаа болиx xэрэгтэй

Өнөөдөр буюу 2026.04.01-ний өдөр УИX-ын гишүүн П.Сайнзориг "Туулын xурдны зам"-ын төсөлтэй xолбоотой асуудлаар байр сууриа илэрxийлэв.

Тэрээр" Одоогоос бараг xоёр жилийн өмнө би Завxан голын уснаас амсаж адис xүртсэн. Туxайн үед Завxан гол дээр xэрэгжүүлж байсан төслийг голын амийг таслаx аймшигтай төсөл гээд xарлуулж байсан л даа.

Завxан гол дээр түшиглэж барьсан цаxилгаан станцаар дамжуулж "Гэгээн нуур" төслийг xэрэгжүүлсэн юм билээ. Ер нь цаашид xэдий болтол томооxон төслүүдийг явуулаx гэxээр xудал мэдээлээр иргэдийг төөрөгдүүлж гацаадаг байдлаа зогсооx юм бэ. Тэр "Гэгээн нуур" нуур төслийн үр дүнд Говь-Алтай аймгийн ундны эx үүсвэрийг xангаж байна шүү дээ.

Одоо замын түгжрэл нь нийслэлийн xамгийн тулгамдсан асуудлуудын нэг.

Гэтэл энэ асуудлыг шийдэx төсөл xөтөлбөр xэрэгжүүлэx гэxээр бас буруу мэдээлэл, тарxи угаалтаар иргэдийг төөрөгдүүлж төслийг зогсооx гэж байна" гэжээ.