

“Газрын тос боловсруулах” үйлдвэрийн төслийн явцын талаар төслийг ахлан ажиллаж буй Д.Алтанцэцэгээс тодрууллаа.
Тэрээр, Дорноговь аймгийн Алтанширээт сумын нутагт баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийг БНЭУ-ын ЗГ-ын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж байгаа. Өөрөөр хэлбэл тус улсын экспорт, импортын банкны санхүүжилтээр. Зээлийн ерөнхий хэлэлцээрүүд батлагдаад, төсөл хэрэгжээд үе шаттайгаар эхнээсээ бэлэн болж байгаа. Энэ үйлдвэрийг барих гээд гадаад улсаас зээл авчхаад түүнийгээ зарцуулж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл улсын төсвийнхөө зардалдаа бага эсвэл огт суулгадаггүй. Яагаад гэхээр томоохон дэд бүтэц, аж үйлдвэрийн төслүүд сургууль, цэцэрлэг улсын төсвөөр хийгдэж байгаа барилга байгууламжийг бодвол асар их өртөг зардал өндөртэй.
Гэтэл өнөөдөр төсвийн байнгын хорооны хурлаар орж дахин хойшлуулагдлаа.
Бид нарт маш хүнд байна. Яагаад гэхээр асар олон хүн нэг шийдвэрээс шалтгаалж амьдарч байна. Гадаадын 11 улс оролцож байна.
Авсан зээлээ зориулалтаар нь зарцуулж чадахгүй газрын тосны үйлдвэрээ удаашруулж байна гэх шүүмжлэл Энэтхэгийн Засгийн газрын зүгээс их ирж байна.
Энэ үйлдвэр 2028 оноос онгоцны түлш үйлдвэрлэж эхэлнэ. Манай үйлдвэрээс маш өндөр зэрэглэлийн чанартай, олон улсын онгоцны түлшний шаардлага хангасан түлш гарна.
Шууд дамжуулалт:
