Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
12 мин өмнө
351
П.Ганзориг: Засгийн газарт орж ажиллах урилга ирсэн, өнөөдөр хуралдаж шийдвэрээ гаргана

УИХ-ын гишүүн П.Ганзоригоос тодрууллаа.

Тэрээр, Төлөөлөх зөвлөлөөрөө хуралдсан. Олонх нь ЗГ-т орж ажиллаж, улс орны өмнө тулгамдсан, олон жил хуримтлагдсан асуудлуудыг шийдээд ачаа үүрээд явах нь зөв гэж шийдсэн учраас Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын ЗГ-т орж ажилласан. Үргэлжлүүлэн Г.Занданшатар даргын ЗГ-т ажилласан.

Н.Учрал Ерөнхий сайд ЗГ-т нь орж ажиллах урилга ирүүлсэн. Манай намын төлөөлөх зөвлөл үдээс хойш энэ асуудлаар хуралдаж, олонхынхоо шийдвэрээр шийдвэрээ гаргана.

Одоогоор салбарынхаа асуудлуудыг эцэслээгүй байна. Эрчим хүчний салбар хүндрэлтэй байгаа. Тог нь тасраад . Ирэх жилийн өвлийг бид лаа барьж давж болохгүй. Ядаж дэд бүтцийн сууриудыг тавих хэрэгтэй. Үйлдвэрлэл буюу эх үүсвэрийн хэрэгцээ түгээдэг, дамжуулдаг. Үнэ өсөөд байна гээд үнийг нь өртөгт нь хүргэнэ гээд хөөцөлдөөд байгаа. Үнэ хөөгөөд бол гүйцэхгүй. Тиймээс өртгийг нь бууруулах тал дээр анхаарч ажиллах ёстой.

Тогтолцооны том том өөрчлөлт хийж эрчим хүчний салбарт ажиллахаар өмнөх ЗГ-т яригдаж байсан. Энэ үргэлжлээд яригдаад явах байх гэж бодож байна. 

Шууд дамжуулалт: